Ш.Энхийн-Од АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болжээ

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Энхийн-Од эх орондоо амарч байгаад АНУ-ыг зорьсон. Өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнд АНУ-ын хэд хэдэн сургуулиас суралцах хүсэлт ирсэн юм. Ингээд .

66114543 472731936869375 5016455530382622720 n

Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүкт нийтлэхдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэр сар болж байна. Би энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа.

Миний бие 2019-2021 онуудад “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа.

. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэж бичсэн байна.

65707395 472731956869373 4454187987135102976 o

Тэрбээр Монголд байх хугацаандаа хэд хэдэн томоохон тэмцээнд оролцсоноос гадна 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн билээ. Ш.Энхийн-Од манай сайтад өгсөн ярилцлагадаа Монголын анхны NBA тоглогч болох мөрөөдөл зорилготой хэмээн хуваалцаж байсан бөгөөд түүний мөрөөдөл нэг шатаар ахисанд баяр хүргэе.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.