Арабын залуу ханхүүгийн нууцлаг үхэл

 

Арабын Нэгдсэн Эмирт улсын залуу ханхүү, хувцас загвар зохион бүтээгч Халид аль Касими ердөө 39 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж амьсгал хураажээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй нууцлаг, ямар нэг тайлбар мэдээлэл үгүй.

Ханхүү амиа алдах үед Их Британийн нийслэл Лондон хотод Knightsbridge дэх гэртээ байсан ба хотын цагдаагийн газарт даваа гарагийн өглөө 10 цаг 30 минутад дуудлага ирж, мягмар гарагт түүний үхлийг албан ёсоор олон нийтэд зарласан байна. Лондоны цагдаагийн газраас 30 гаруй насны эрэгтэй гэртээ амьсгал хураасан байдалтай олдсон ба үхлийн шалтгаан тодорхойгүй гэжээ.

 

prince

 

Ханхүүгийн эцэг Шейх Султан бин Мухаммад аль Касими Инстаграм хуудастаа хүүгийнхээ араас эмгэнэн гашуудаж буй мөргөлчдийн бичлэгийг байршуулжээ. Арабын Нэгдсэн Эмирт улсад төрийн далбааг хагас бөхийлгөж гурав хоногийн турш гашуудал зарлалаа. Ханхүүгийн араас эмгэнэн гашуудаж буй мөргөлчид лхагва гарагт оршуулган дээр салах ёс гүйцэтгэжээ.

Аль Касими бол Шаржахын Шейх Султан бин Мухаммад аль Касимийн амьд үлдсэн цорын ганц угсаа залгамжлах хүү нь байсан юм. Тэр есөн настай байхдаа гэрээсээ холдож Лондонд амьдарсан байна. Тонбрижийн сургуульд боловсрол эзэмшиж Лондоны их сургууль коллежид суралцаж, урлагийн чиглэлээр тэтгэлэг авч байжээ.

 

skynews qasimi khalid al qasimi 4708635

 

Ханхүүд гурван эгч, эцэг нэг эх ондоо ах дүү хоёр байжээ. Гэвч эцэг нэгт ах нь олон жилийн өмнө таалал төгссөн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.