ВИДЕО: Италид галт уул дэлбэрч жуулчин амиа алджээ

 

Дэлхийн хамгийн идэвхтэй галт уулсын нэгд тооцогддог Италийн Стромболи арлын галт уул дэлбэрчээ. Галт уул дэлбэрч оргилох үед ууланд авирч байсан жуулчин тогооноос шидэгдсэн чулуунд оногдож амиа алдсан байна.

Сицилиэс ирсэн 35 настай эрэгтэй галт уулыг хоёр удаа дараалан дэлбэрэх үед Бразилиас ирсэн найзтайгаа ууланд алхаж байсан гэжээ. Бразилийн иргэнийг шингэний дутагдалд орж бэртэж гэмтсэн байхад нь олжээ.

 

PRI 74048824

 

Хүн амиа алдсанаас гадна хэд хэдэн жуулчин бэртсэн тухай мэдээлэв.  Гал сөнөөгчид арлын нутаг дэвсгэрт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

 

 

Ямар нэгэн зүйл дэлбэрэх чимээ ойр орчмын арлуудад сонсогдож мөөг шиг хэлбэртэй өтгөн манан татуулжээ. Стромболи арлыг Газар дундын тэнгисийн гэрэлт цамхаг хэмээн нэрлэдэг ба 500 орчим уугуул оршин суугчтай. 1932 оноос хойш идэвхтэй галт уулд бүртгэгдэж, хамгийн сүүлд 2002 онд хүчтэй дэлбэрч байжээ.

 

 107736748 47897bdb 2b43 4ca4 894d a2ac4356e555

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.