LIVE: Монгол Улсын 2023 гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн байх үүрэг амлалт авчээ

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4-р конгресс Улаанбаатар хотод хоёр өдөр чуулж, Улаанбаатарын тунхагийг баталсан талаар өнөөдөр “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай хэвлэлийн бага хурлыг ХНХЯ-аас хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

Хуралдаанд 65 илтгэл хэлэлцүүлэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засгийн бололцоог нэмэгдүүлэх, азийн орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр ажиллаж буй тэргүүн туршлагаас суралцах асуудлыг голчлон ярилаа. гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын байгууллагын төлөөлөгч Барха Хэнри:

Олон Улсын байгууллагын зүгээс Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд нь туслахад мөн ямагт бэлэн байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.