ВИДЕО: Мухар гартай төрсөн ч үндэсний уран бичлэгийн аварга болсон Сара охин
АНУ-ын Мэрилэнд мужид амьдардаг Сара Хайнесли төрөлхийн гарын алга, сарвуугүй төржээ. Гэсэн ч тэрээр өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бууж өгөлгүй аав, дүүгийнхээ хамт хичээллэсээр үндэсний уран бичлэгийн тэмцээнд түрүүлсэн юм.
Тэр үзэг харандаагаа барих өөрийн гэсэн арга техниктэй, түүнийгээ хөгжүүлсээр байгаа ажээ. Уран бичээд зогсохгүй зураг зурж, бэйсболл тоглож, дугуй унах нь түүний дүү Вероникатайгаа хийх хамгийн дуртай зүйлс нь. Сара энэ бүгдийг ямар ч хиймэл эрхтэн, хиймэл гар ашиглан хийдэггүй зөвхөн өөрийн авьяас чадвараа хөгжүүлж хичээж сурсан байна.

Вероника түүнтэй үргэлж хамт байж зарим зүйлсэд нь тусалдаг. Хувцасны цахилгаанаа татах, товчлуур дарах, үсээ самнах зэргийг Вероника эгчдээ хийж өгдөг
Сара цаашид өөрийн авьяасаа хөгжүүлж, дээд боловсол эзэмшин хуульч болохыг мөрөөддөг. Нэр хүндтэй шүүгч, өмгөөлөгч төдийгүй ирээдүйд АНУ-ын Ерөнхийлөгч болох мөрөөдлөө хуваалцжээ.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.