Ливи: Цагаачдыг саатуулах төвд бөмбөг хаяж 40 гаруй дүрвэгч амиа алджээ

 

Ливийн Триполи хотын зүүн дүүрэгт байдаг дүрвэгсдийг саатуулах төвд агаараас дайралт хийжээ.

Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Африкаас ирсэн дүрвэгчид байжээ. Дэлбэрэлтэд өртөж 80 гаруй хүн гэмтэж шархаджээ. Олон жилийн турш Европыг зорьсон цагаачдын дамжин өнгөрөх гарц болсон Ливи улсад 2011 онд Арабын хувьсгалын шуурганаар Муаммар Каддафийг хороосноос хойш зэвсэгт мөргөлдөөний уршиг тасраагүй.

Ливийн яаралтай тусламжийн газраас хохирогчдын тоо цаашид нэмэгдэхийг анхааруулжээ.

 

c35f0f1ea44a43289ad74e5c703a8e59 18

 

Ливийн үндэсний арми олон улсын хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдэж байсан боловч цагаачдыг түр саатуулах төвд бөмбөг хаяагүй хэмээн мэдэгджээ.

 

 107723220 hi055053521

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.