Ээлжит нэгэн консулыг эргүүлэн татлаа

 

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 40 гаруй асуудал хэлэлцэж байгаа ажээ. 

Дөнгөж сая хуралдаанаас БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн улсын диполмат төлөөлөгчийн газар, элчин сайдын яаманд ажлиллаж байгаа төлөөлөгч, элчин сайдуудыг эргүүлэн татна гэдгээ онцолж байсан. Энэ дагуу Эрээний консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татсан бол энэ удаад ийнхүү С.Эрдэнийг татжээ. 

Тиймээс албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгосон билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.