СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-03

Нийтийн тээврийн бүх автобусыг камержуулахад 123 сая төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Б.Оюунжаргал

Халаасны хулгай болоод бусад гэмт хэргийг бууруулах зорилгоор автобусыг камержуулжээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын 1226 автобусыг 100 хувь камержуулан хариуцах байгууллагад нь хүлээлгэн өгчээ. Уг ажлыг “Улаанбаатар Смарт карт” ХХК гүйцэтгэсэн бөгөөд автобус тус бүрт дөрвөн камер суурилуулсан байна. Ийнхүү аж. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.БатЭрдэнэ“нийтийн тээврийг камержуулснаар ард иргэдийг амар тайван зорчуулах, халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, жолооч нарын замын хөдөлгөөнд соёлтой оролцоход нь хяналт тавих зэрэг ач холбогдолтой. Халаасны хулгайн гэмт хэргийн 18 орчим хувь нь нийтийн тээвэрт үйлдэгддэг бөгөөд камер суулгаснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг 64 хувиар буурсан” гэдгийг онцоллоо. Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерыг ашиглах журам”ыг нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нар хамтран баталсан байдаг.

Уг журмын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 23наас ашиглалтад оруулсан камеруудын бүрэн бүтэн байдалд нийслэлийн Тээврийн газраас хяналт тавин ажиллахаар тусгажээ.

КАМЕРЫН ТУСЛАМЖТАЙГААР ХАЛААСНЫ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛНЭ

Нийтийн тээвэрт эд зүйлээ алдсан иргэд нэн тэргүүнд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй ба цагдаагийн байгууллага дуудлагыг хүлээн авч камерын бичлэгийг шалгаснаар хэрэгтнийг барих юм байна. Бичлэгийг хадгалах хугацаа нь 15-30 хоног байх аж.Камерын тусламжтайгаар нэгдүгээр эгнээгээр дүрэм зөрчин явж буй автобусны буудал дээр зогсож зөрчил гаргасан автомашинууд мөн зорчигчдоос бэлэн мөнгө авч үйлчилж буй хянагч, жолооч нарыг баримтжуулах гэнэ. Мөн энэ дотор онлайнаар камерын бичлэгийг шууд харах боломжтой 80 тээврийн хэрэгсэл байгаа аж. Хяналтын камерыг онлайнаар болон гар утасны аппликейшнээр шууд хянах боломжтой ба үүнийг зөвхөн тусгай эрхтэй хүмүүс ашиглана гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.