СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-02

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулдагүй байгууллагуудын торгуулийн хэмжээг нэмжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Улаанбаатар төмөр замын хувьд 16 мянга орчим ажилчинтай бөгөөд хуулинд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүн 640 хүн ажиллахаар байгаа юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй  болон одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд нэг байхаар тогтоосон.

ҮСХ-ны Ажиллах хүчний судалгаагаар  . Үүнээс хөдөлмөрийн насны 19974 хүн буюу 21.1 хувь хөдөлмөр эрхэлж буй бол 78.9 хувь буюу 73285 хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа гарчээ.

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 3963 аж ахуйн нэгжид нийт 7199 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байгаа судалгаа гарсан байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй тохиолдолд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр бусад аймагт дундаж цалингийн 60 хувиар тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байхаар энэ онд Засгийн шийдвэрээр шийдвэрлэсэн билээ.

Уг шийдвэрээс харахад жишээлбэл, . Тиймээс аж ахуйн нэгж, компаниуд 50 хувиас дээш хөдөлмөрлөх чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаснаар "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас тодорхой хөнгөлөлт урамшууллыг хүртэнэ гэж Монгол улсын "Хөдөлмөрийн тухай хууль"-д заасан байдаг.

ХБИ-ийг ажиллуулахын давуу тал нь:

-Хуулиа сахин биелүүлэх

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тогтвортой ажилладаг

-Нийгмийн хариуцлагаа ухамсарлах

-Хүний нөөцөө хангах

-Татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх

-Мэргэжлийн ур чадвар, ховор авьяас ашиглах давуу талтаа хэмээн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг албан байгууллагууд дурдаж байлаа. 

Танай байгууллага 25-аас дээш ажилтантай хирнээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаггүй бол ажиллуулах ёстой орон тоо тутамд сар бүр дундаж цалингийн 60 хувьтай тэнцэх мөнгө дүнгийг "Хөдөлмөр эрхлэх сан"-д торгууль болгон төлнө.

Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчих зам, талбай, үйлчилгээний газар ховор байдгаас тэдгээр хүмүүс нийгмийн харилцаанд тэр бүр оролцож чаддаггүй. Иймээс .

Тухайлбал, нэг байгууллага тэргэнцэртэй нэг ажилчныхаа орж гарах үүд хаалганаас эхлээд олон асуудлыг шийдсэнээр бусад байгууллага үлгэр жишээ авах нь дамжиггүй.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.