Мумбайд үер бууж багадаа 15 хүн амиа алдаад байна

 

Энэтхэгийн ихийн их хот Мумбайд хоёр хоногийн турш аадар бороо орж үер буусан байна. Үерийн улмаас багадаа 15 хүн амиа алдаж галт тэрэг, автозам, агаарын тээврийн хөдөлгөөн саатаж асар их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа юм.

Бороо орох үед нурсан барилгын хананд иргэд дарагдаж амиа алдсан учир мягмар гарагийг эрх баригчид бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Мумбай хотын захиргааны эрх баригчид ойрын 10 гаруй жилд ийм их хэмжээний бороо ороогүй гэдгийг мэдэгдсэн байна.

2005 оны үерээр хотын 900 иргэн амиа алджээ.

 

081818 coastal jakarta

 

Борооны улирал эхлэх бүрт хотын бүтэц зохион байгуулалт замбараагүй байгаа нь шүүмжлэлд өртдөг. Энэ удаад амиа алдсөн хохирогчдын дийлэнх нь барилгын ажилчид байгаа юм.

Олны хөл үймсэн хотын амин зүрх болсон галт тэрэгний хэд хэдэн чиглэл зогссон байна. Мумбайн олон улсын нисэх буудал хөөрөх зурвасыг хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул хааснаас нислэгүүд хойшлогдож цуцлагджээ. Уг хот нь Энэтхэгийн бизнес санхүүгийн гол төв, дэлхийн хоёр дахь том нисэх буудалтай хотод тооцогддог.

 

5119

vFxaf3dAgKNSx9bDjTsAf 7 zFKfj 01F4EzZUgal1WXu SEaMtcFZPOzHTF a9OFKlpNrevDC9dvrTxilDw= w600 h400 p

Thane MUMBAI RAINS PTI

 

Эх сурвалж: www.bbc.com  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.