Ким Кардашиан “Кимоно” брэндийн нэрээ өөрчиллөө

 

Телевизийн реалити шоуны од Ким Кардашиан Уэст өөрийн нэрийн галбиржуулагч дотуур хувцасны брэндийг шинээр танилцуулсан нь олон нийт, тэр дундаа Японы ард түмний ундууцал дургүйцлыг төрүүлсэн юм.

Кимоно бол 16 дугаар зууны үеэс улбаатай Японы үндэсний хувцас бөгөөд тэдний түүх, уламжлалт ёсны бэлгэ тэмдэг юм. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн шүүмжлэлийг Кардашиан сөрж нэрээ өөрчлөх бодолгүй байгаа хэмээн Нью Йорк Таймс сонинд ярьжээ. Харин өнөөдөр тэрээр шинээр гаргаж буй брэндийнхээ нэрийг өөрчлөхөөр болсноо мэдэгдсэн байна.

 

Kim Kardashian West drops Kimono brand name 1 e1562007930635 800x400

 

Реалити шоуны одоос загвар зохион бүтээгч болсон Ким Кардашиан нухацтай бодож үзсэний эцэст шинэ брэндийнхээ нэрийг Solutionwear хэмээн өөрчлөхөөр болсон гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.