Зуслангийн зам дагуух хоолны газруудыг хаажээ

Б.НАСАНЦАЦРАЛ

Сүхбаатар дүүргийн 14-дүгээр хороо, долоон буудлын зам дагуу ил задгай худалдаа, үйлчилгээ явуулж буй газруудад  Нийслэл, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, байна.

Тодруулбал, Хөөрхөн хуушуур, Лайк хуушуур хоолны газруудын зөрчлийг илрүүлж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээжээ.  Мөн худалдааны төвүүдэд  гадна талбайдаа худалдаа эрхлэхгүй байх, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтанд хамруулах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг гарал үүслийн болон шинжилгээний бичигтэйгээр худалдаалах, дотоод хяналтыг сайжруулан ажиллах мэдэгдэл өгсөн байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байлаа.

66149823 1260165050828664 6213523010960228352 n

 

zuunii medee31

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.