Баярын өдрүүдэд “Алтанбулаг”-ийн боомт ажиллана

Долдугаар сарын 11-15-нд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй аж. Зөвхөн Хойд хилийн “Алтанбулаг” авто замын боомт амрахгүй гэнэ. Галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу явна гэдгийг холбогдох мэргэжилтэн хэлж байна. Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3 дүгээрт талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэж заажээ. Төмөр замын боомт нь талуудын хоорондын хэлэлцээрт заасан хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй аж. Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд долдугаар сарын 16-наас хэвийн ажиллах юм.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.