Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал эхэллээ. Энэхүү хурлаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Одоогийн байдлаар Монгол төгрөгийн ханшийн тухай асуудлаар гишүүд ярьж байна. Долларын ханш өссөн нь гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дотоод эдийн засгийн төлөв байдлаар эхний найман сард импорт өссөн нь валютын ханшинд нөлөөлсөн. Гадаад хүчин зүйлийн нөлөө гээд байгаа нь долларын урсгал өндөр хөгжилтэй орон ОХУ, Хятад, Япон, Солонгосын мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ямар байгаа талаар Монгол банкны төлөөлөгч дорвитой мэдээлэл өг” хэмээн гишүүд шаардаж байв.

Харин төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тухай асуудалд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Дур зоргоороо төсөв нэмдэг байдлыг больё, төсөвт юм нэмбэл яг тэр төсөвтэй тэнцэх мөнгийг эргүүлж хасдаг процессыг санал болгосон. Орлого дээр баахан мөрөөдлийн жагсаалт биччихээд яг түүнтэй дүйцэх зардал орж ирдэг нь буруу жишиг. Үүнийг хазаарлахын тулд энэ зөвлөлийг байгуулж байгаа гэж ойлгож байна” хэмээн хэлэв.

uls tor3

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.