Мик Шумахер аавынхаа Ferrari-г унана

 

Формула 1 уралдааны домогт нисгэгч алдарт Михаэль Шумахер 2013 онд цанаар гулгаж байгаад тархиндаа гэмтэл авснаас хойш команд орсон байдалтай гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа билээ. Түүний хүү

Энэ жил 20 настай залуу нисгэгч Шумахер ирэх сард болох Германы Гран При уралдааны үзэсгэлэнд аавынхаа хожиж байсан Феррари загварын машиныг унахаар болсон байна. F2004 Феррари автомашиныг Михаэль Шумахер 15 жилийн өмнө Формула 1-т хамгийн сүүлчийн удаа түрүүлэхдээ хожиж байжээ.

Мик Феррари нисгэгчдийн академид суралцдаг ба Формула 2-т уралдаж байгаа юм.

Михаэль Шумахерын Феррариг төрсөн хүү нь унаж шилдгүүдийн хамт олон нийтийн өмнө гарах болсонд авто сонирхогчид баяртайгаар хүлээж авч байна. Энэ бол сэтгэл хөдөлгөсөн түүхэн цаг мөч гэж спорт сонирхогчид ярьжээ.

 

Michael Schumacher Ferrari F2004 San Marino GP Imola F1 2004 e1481971644721

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.