СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-01

100 айлын замыг ирэх сарын 15-н хүртэл гурван хэсэгт хуваан хаана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил өнөөдөр эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.

  • Долоодуаар сарын 1-10-ны өдрийг хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл, 
  • Дараагийн ээлжид долоодугаар сарын 14-28 ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл,
  • Долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны хооронд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж зам засварын ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Иймд тус чиглэлийн  автозамаар зорчих иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд автозамын  барилгын ажил хийгдэх хугацаанд  үйлдвэрлэл үйлчилгээгээ төлөвлөн  ажиллана уу.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ".

Суурьшлын бүс ихтэй учраас 100 айл орчмын замыг ингэж гурван хэсэгт хувааж байгаа юм. Нийтийн тээврүүд эхний ээлжид Хангай хотханы зүүн гар талаар 100 айл руугаа зорчих боломжтой.

Хоёр дахь ээлжид 100 айлын Сэлбэ голыг дагасан далан бий. Энэ далан дээгүүр тээврийн хэрэгсэл одоо болтол зорчиж байгаа. Зам барилгын ажлаа бид өнгөрсөн жил шиг усархаг бороо дарааллаж олон өдөр орохгүй бол ирэх сарын 15-ны өдөр хийж дуусаад зочих хэсгээ нээнэ. Харин үлдсэн тоноглолын ажлаа хийхдээ бид ямар нэг байдлаар тээврийн хэрэгслийн саад болохгүй.

Энэхүү 1.6 километр авто замын нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг. Энэ мөнгө зөвхөн 100 айлын замын бүтээн байгуулалтын ажилд биш, замын доорх инженерийн шугам сүлжээг засварлах, тунелын системд оруулах ажилд зориулагдана.

Мөн бид 100 айлын зогсоолын тоог нэмж, замын ус зайлуулах хоолойг шийднэ. Тиймээс тухайн зам дээр ус тогтоно гэсэн асуудал гарахгүй" гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.