3x3 сагсанбөмбөг: Монголын баг АНУ-ын шигшээ багийг хожлоо

 

FIBA 3x3 сагсанбөмбөгийн цуврал тэмцээнүүдийн нэг болох Haining Challenger тэмцээн БНХАУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

65173623 702558113537275 1292478572740476928 o 01

Энэхүү тэмцээн нь Токио-2020 олимпийн их наадмын эрхийн оноо өгөх тун чухал тэмцээн байсан юм. Монгол улсын шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээнээс эхлэн нэрээ "Улаанбаатар Энержи" нэртэйгээр оролцож эхэлсэн ба В хэсэгт шинэхэн дэлхийн аварга болох АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүн бүхий Prenceton болон БНХАУ-ын Chongming багуудтай хамт орсон юм. Манай баг хэсгийн хоёр багаа хожиж шилдэг найман багийн эгнээнд зогссон юм. Ингэхдээ дэлхийн аварга баг болох АНУ-ын шигшээ багийг 21:19 харьцаагаар хожиж түүхэн ялалт байгуулж чадлаа. Өнгөрсөн жил АНУ-ын шигшээ баг болох Принцетон багт хожигдож байсан бол энэ удаад "дутуу гаргалаа".  

Уг өдрийн тоглолтуудын бүтэн бичлэгийг толилуулж байна. Монгол улсын шигшээ баг АНУ-ын шигшээ багийг хожсон тоглолтыг та 7:15:00 цаг дээр тааруулан үзээрэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.