МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй түүх
МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй түүх

Сурталчилгаа
МУГТ Н.Төгсцогтын ялагдашгүй түүх

 

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж ганц ч ялагдаагүй 11 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийг аваад байлаа билээ. Н.Төгсцогт аваргын хамгийн сүүлийн тулааны өрсөлдөгч нь IBO болон WBC холбооны аварга болж байсан Доминиканы боксчин “The Matrix” хэмээх Марреро байсан. Боксчид IBO холбооны дэлхийн аваргын бүсээс гадна WBC холбооны дэлхийн аваргын бүсийн тоглох эрхийн төлөө тулалдаж Н.Төгсцогт аваргын нэг ч ялагдаагүй цуврал үргэлжиллээ.

Манай сайт МУГТ Н.Төгсцогт аваргын мэргэжлийн боксын рингэнд тулалдсан тоглолт бүрийг буюу түүний ялалт бүрийг цувралаар танилцуулж байна. 

№1 МУГТ Н.Төгсцогт: Мэргэжлийн боксын рингэн дэх анхны ялалт, эхний хүнд цохилт

Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн Габриэл Брэкстон байлаа. Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүлсэн.
Тоглолтын хонх цохиод эхний хэдэн хормуудад Н.Төгсцогт өрсөлдөгчөө зүүн гарын хүчтэй цохилтод оруулж рингэнд шахан, угсраа цохилтуудыг ээлж дараалан хийсэн юм. Улмаар тоглолтын 50 дахь секундэд баруун гарын цохилт Брэкстоны нүүрэнд бууж, үргэлжлүүлэн хоёр ч удаа гэдсэнд нь угсраа цохилт хийснээр тэмцээн дууссан юм.

Н.Төгсцогтын эхний тулааны бичлэг (Энэхүү бичлэг нь сонирхогчийн гар утасны бичлэг тул чанар муутай болно)

№2 Мексик боксчинг сөхрүүлэхэд Н.Төгсцогтод 90 секунд л хангалттай. 

Түүний дараагийн тулаан дөрөвдүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо болсон. Төгсөө энэ удаа Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай нэг их удаад, зууралдаад байх шаардлага байсангүй. Мексикийн боксчин Мануэль Рубалкаваг рингэн дээр хэвтүүлэхэд нэг минут 24 секунд л хангалттай байлаа. /бичлэг сонирхогчийн гар утасны бичлэг/

№3 Артуро Бадиллог гурван үеийн турш нүдэв.

Төгсцогтын дараагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Артуро Бадилло байлаа. Мэргэжлийн рингэнд 28 тулаанд орж 21 ялсан Бадиллог тэрбээр гурван үеийн турш балбаж цаг дуусахаас хэдэн секундын өмнө баруун гарын цохилтоор рингэнд өвдөглүүлэв. 4-р үе эхэлснийг зарласан пайз өргөсөн ч өрсөлдөгчийнх нь дасгалжуулагч татгалзсанаар ээлжил ялалтаа авлаа. / тоглосон хугацаа 6 минут /

Үргэлжлэл бий...


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0