Сумо бөхийн дээд болон доод зиндаа монголчуудынх байлаа
Сумо бөхийн дээд болон доод зиндаа монголчуудынх байлаа

Сурталчилгаа
Сумо бөхийн дээд болон доод зиндаа монголчуудынх байлаа

 

Японы мэргэжлийн сумо бөхийн оны эхний хацү башё өчигдөр өндөрлөлөө.

Энэ башё эхэлсэн өдрөөсөө дуусах хүртлээ маш сонирхолтой өрнөлөө. Башёгийн эхэнд одоо барилдаж байгаа гурван  аварга бүрэн бүрэлдэхүүнээр барилдаж эхэлсэн ч бүгд башёгийн дунд гэмтэл бэртлийн улмаас башёг орхисон юм.

Цор ганц япон аварга Кисеносато бүр зодог тайлах шийдвэрээ ч гаргалаа. Тэрээр башё эхлээд нэг ч даваа чадалгүй дараалан өвдөг шороодсон нь ийнхүү башёг дундаас нь орхих, зодог тайлах шийдвэр гаргахад нь нөлөөлсөн биз.

Одоо сумогийн ертөнцөд дахин монгол аваргууд дангаар үлдлээ. Монгол аваргуудынхаа эзгүйд бас нэгэн монгол бөх буюу секиваке Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүлж шуугиан тарилаа.

Башёгийн хамгийн сүүлийн өдөр секиваке Тамаваши Б.Мөнх-Оргил нэг давах эсвэл түүний ард эрэмбэлэгдэж буй Секиваке Такакейшо (11:3) Озеки Гоейдотой барилдан унахад л манай бөх хацү башёд түрүүлэх нь тодорхой болох байв. Эхлээд барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгаширагийн 9-т эрэмбэлэгдэж буй Эндог (10:4) давснаар түрүүлэх нь тодорхой болов. Маэгаширагийн 9-т эрэмбэлэгдэж буй Эндогийн хувьд энэ хацү башёд тун сайн барилдааныг үзүүлж тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байсан ч Тамавашиг барсангүй. 

Хацү башёг тэргүүлэгчид

Мэргэжлийн сумо бөхийн хамгийн доод зиндаа болох Жонокүчи зиндаанд бас нэгэн монгол бөх нэг ч уналгүйгээр итгэл төгс түрүүллээ. Тэр бол “Фүтагояма” дэвжээний Рога А.Амарсанаа юм. Рога А.Амарсанаа мэргэжлийн сумод барилдсан анхны башёдоо нэг ч уналгүйгээр түрүүлсэн нь монгол бөхчүүдийн залгамж халаа хүчтэй байгааг илтгэж буй хэрэг бизээ. Тэрбээр монгол аав, тува ээжтэй бөгөөд ээжийнх нь аав куреш бөхийн аварга Валерий Араптан юм. Өдгөө хорин настай А.Амарсанаа өнгөрсөн жил Японы ахлах сургуулиудын ёкозүна болсон бөгөөд гадаадын анхны ёкозүна болон түүхэнд бичигдсэн юм.

 Рога А.Амарсанаа  

Мэргэжлийн сумо бөхийн хацү башё 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдааны тойм бичлэг:

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. ӨӨ

    АМАРСАНАА ХҮҮ ОРОСЫН ИРГЭН МОНГОЛ ХЭЛ МЭДДЭГГҮЙ ГЭСЭН ҮНЭН ҮҮ

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0