Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн долоо дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Зургаан өдрийн дараах байдаар Ёкозүна цолны болзолтойгоор барилдаж буй озеки Оносато болон маэгаширагийн 7-оос барилдаж буй Хакүохо нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна. Таван зиндаанд хүч үзэж буй Ёкозүна Хошорюү тэргүүтэй 20 монгол бөхийн даваа, унаа болон явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Нацү башёгийн долоо дахь өдөр дээд зиндаанд хүч үзэх монгол хүчтэнүүдийн оноолт:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /4-2/ - Маэгашира /3/ Хирадоуми /3-3/
Секиваке Киришима Б.Лхагвасүрэн /4-2/ - Маэгашира /2/ Аби /3-3/
Маэгашира /5/ Чиёошома Г.Мөнхсайхан /1-5/ - Маэгашира /8/ Онокацү Б.Чойжилсүрэн/3-3/
Маэгашира /3/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-4/- Маэгашира /1/ Вакамотохару /1-5/
Маэгашира /6/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /3-3/- Маэгашира /7/Чураноуми /1-5/
Маэгашира /17/ Тамашохо Э.Энхманлай /2-4/- Маэгашира /15/ Шонанноуми /1-5/