Олимпын төрөлт таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлж байна.
Азербайжан улсын Баку хотноо олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /5.29/ албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 144 орны 950 тамирчин өрсөлдөж байна. Манай баг, бүрэлдэхүүн болон тэмцээнийг хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Эхний хоёр өдөр медалийн хүснэгтийг Франц улсын баг, тамирчид хоёр алтан медальтай тэргүүлж байсан бол гурав дахь өдрийн дараа БНСУ-ын баг, тамирчид хоёр алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлж эхэллээ.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -63кг, эмэгтэйчүүдийн +73 кг жингийн тулаан явагдана. Манай улсаас үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, насанд хүрэгчдийн Ази тивийн аваргын хүрэл медальт, ОУХМ Д.Чинзориг эрэгтэйчүүдийн -63 кг жинд тулалдана. /гуравдугаар дэвжээний дөрөв дэх тулаан/ Түүний жинд нийт 65 тамирчин өрсөлдөж байгаа ба манай тамирчин эхний тойрогт 2021 оны ПанАмерикийн наадмын -58кг жингийн аварга Колумбын Карридо Рейстэй тулалдах оноолттой байна. Д.Чинзоригийн хэсэгт өнгөрсөн оны дэлхийн аваргын хүрэл медальт Испанийн Ж.Жоан байгаа ба манай тамирчин түүнтэй хоёрдугаар тойрогт тулах магадлалтай.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:
Тавдугаар дэвжээг шууд үзэх: