🔴 LIVE: Өнөөдөр манай хоёр тамирчин тулалдана

Сурталчилгаа
🔴 LIVE: Өнөөдөр манай хоёр тамирчин тулалдана

Олимпын төрөлт таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүх дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Азербайжан улсын Баку хотноо олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /5.29/ албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн ДАШТ-д 144 орны 950 тамирчин өрсөлдөж байна. Манай баг, бүрэлдэхүүн болон тэмцээнийг хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

Хоёр өдрийн дараах байдлаар эрэгтэй хоёр, эмэгтэй гурван жингийн аваргууд тодроод байна. Медалийн хүснэгтийг Франц улсын баг, тамирчид хоёр алтан медальтай тэргүүлж байгаа бол Их Британийн баг нэг алт, нэг мөнгөн медальтай удаалж байна. Хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн -80кг, -87кг, эмэгтэйчүүдийн -49кг жингийн тулаанууд явагдана. Манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн -80кг жинд Эрдэнэт хотын тамирчин А.Билгүүн, -87кг жинд мөн Эрдэнэт хотын тамирчин О.Азхүү нар тулалдана.  

Эрэгтэйчүүдийн -80кг жинд нийт 52 тамирчин тулалдах ба А.Билгүүний хувьд эхний тулаанаа Австри улсын тамирчинтай хийнэ. /гуравдугаар дэвжээний гурав дахь тулаан/

Эрэгтэйчүүдийн -80кг жингийн оноолт

Харин -87кг жинд 43 тамирчин өрсөлдөх ба О.Азхүү эхний тойрогт энэ оны Африкийн ерөнхийлөгчийн цомын аварга, Тунисийн И.Мотазтай өрсөлдөх оноолттой байна. /дөрөвдүгээр дэвжээний 11 дэх тулаан/

Эрэгтэйчүүдийн -87кг жингийн оноолт

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Тавдугаар дэвжээг шууд үзэх:


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0