Өнөөдөр Г.Алтанбагана, Б.Ням-Эрдэнэ нар хүч үзнэ

Сурталчилгаа
Өнөөдөр Г.Алтанбагана, Б.Ням-Эрдэнэ нар хүч үзнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдлаа. 

 

Энэ сарын 7-ны өдөр эхэлсэн ДАШТ-ий дөрвөн өдрийн дараах байдлаар Япон улсын баг, тамирчид гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 99 орныг медалийн чанараар тэргүүлж байна. Монгол Улсын хувьд Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарын авсан хүрэл медалийн чанараар 12-т эрэмбэлэгдэж байна. 

Медалийн хүснэгт /2023.05.11/

Тэгвэл өнөөдөр ДАШТ-ий тав дахь өдөр эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас "Жакарта-2018" Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана, өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ нар зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -90кг жинд: Г.Алтанбагана эхний тойрогт 2019 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Унгарын Г.Роландтай учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2021 оны Тбилисийн их дуулгад учраа таарч байсан ба Г.Алтанбагана ялж байлаа.

Тэдний хэн ялсныг хоёрдугаар тойрогт тус жингийн С хэсгийг тэргүүлж буй 2019, 2022 оны ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Л.Майсурадзе хүлээж байна. Г.Алтанбагана Гүржийн Л.Майсурадзетэй өнгөрсөн оны ДАШТ-ий шөвгийн наймд учраа тааран ялагдаж байсан түүхтэй. 

Г.Алтанбаганын оноолт /-90кг жингийн С хэсэг/

Эмэгтэйчүүдийн -70кг жинд: Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт АНУ-ын Ч.Врайттай учраа таарсан байна. 

Б.Ням-Эрдэнийн оноолт /-70кг жингийн С хэсэг/

Хэсгийн барилдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагаас эхлэх хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0