Ичиножо А.Ичинноров багштайгаа үл ойлголцсоны улмаас зодог тайллаа

Сурталчилгаа
Ичиножо А.Ичинноров багштайгаа үл ойлголцсоны улмаас зодог тайллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башё энэ сарын 14-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдана. 

Нацү башёгийн банцүкэ зарлагдахтай зэрэгцэн Минато дэвжээний монгол бөх Ичиножо А.Ичинноров зодог тайлж буйгаа зарласан нь сумогийн ертөнцөд гэнэтийн дуулиант мэдээ боллоо. Жүрёо зиндаанд хоёр удаа, дээд зиндаанд нэг удаа түрүү хүртэж байсан А.Ичинноровын сумо бөхийн замнал энэ хүрээд өндөрлөж байна. 

Түүний дэвжээний эзэн "Ичиножогийн нурууны өвчин нь хүндэрсэн" гэсэн шалтгаан хэлж байгаа ч японы хэвлэлээр "багштайгаа урт хугацааны турш дахь үл ойлголцол нь зодог тайлах шалтгаан болсон" хэмээн таамаглаж байна. Өнгөрсөн оны 11 сард Японы "Шукан Буншин" сэтгүүлд Ичиножо өөрийн дэвжээний эзний эхнэрт халдсан талаар мэдээ гарч байсан юм. Улмаар Ичиножог архи их хэрэглэдэг, согтуурсан үедээ дэвжээний эзэн болон түүний гэр бүлийнхэнтэй зүй бус харьцдаг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болсон юм. Энэхүү асуудлаар мэргэжлийн сумо бөхийн холбооны удирдах зөвлөлөөс дэвжээний эзэн болон Ичиножо нарыг байлцуулан хуралдаж байсан удаатай. Мөн түүнчлэн ковидын үеийн журмыг зөрчсөн үндэслэлээр 2023 оны нэгдүгээр сарын башёг өнжөөх шийдвэр гарсан байдаг. 

2021 онд Японы иргэншилтэй болсон ч Ичиножо А.Ичинноров сумо бөхийн холбоо эсвэл дэвжээнд үлдэн ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн ба цаашдын төлөвлөгөө нь одоогоор тодорхойгүй байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. ЗОЧИН

    ДЭВЖЭЭНИЙ ЭЗЭН ГЭЖ АВГАЙДАА ГАРДУУЛСАН ЭТГЭЭДИЙН ШАХАЛТ !!! ӨӨРӨӨ Ч ТАРХИ МУУТАЙ !!!

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0