🔴 LIVE: Сумо бөхийн Нацү башё /найм дахь өдөр/

Сурталчилгаа
🔴 LIVE: Сумо бөхийн Нацү башё /найм дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башё найм дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

Долоон өдрийн дараах байдлаар Маэгашира цолтой Аойяама болон Саданоуми нар зургаан даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдний араас таван даваа, хоёр унаатайгаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга, Комүсүби Хошорюү С.Бямбадорж, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын долоон бөх нэхэж байна. Нацү башёгийн долоо дахь өдрийн барилдааны тойм бичлэг болон монгол бөхчүүдийн явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:

Маэгашира 15 Азүмарюү С.Тодбилэг (4-3) - Маэгашира 13 Чиёотайрюу (4-3)
Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан (3-4) - Маэгашира 7 Такарафүжи (0-7)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-2) - Маэгашира 5 Тобизару (5-2) 
Маэгашира 2 Кирибаяама Б.Лхагвасүрэн (4-3) - Маэгашира 3 Хокутофүжи (2-5)
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (5-2) - Озеки Шодай (1-6)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (5-2) - Маэгашира 4 Таканошо (5-2)

Өнөөдөр Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Таканошотой ес дэх удаагаа учраа тааран барилдана. Аварга өмнө нь Таканошог зургаан удаа дараалан даваад байгаа билээ. 

Харин Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн Озеки Шодайтай зургаа дахь удаагаа учраа таарсан байна. Хамгийн сүүлд Хару башёд унасныг эс тооцвол манай бөх Озеки Шодайг дөрвөн удаа хаяад байгаа юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0