Эмэгтэй боксын ДАШТ-ий шагналын сан 2.4 сая ам.доллар

Сурталчилгаа
Эмэгтэй боксын ДАШТ-ий шагналын сан 2.4 сая ам.доллар

Эмэгтэй боксын ДАШТ зохион байгуулахад зургаа хоног үлдлээ. 

Энэ сарын 9-20-ны хооронд Турк улсын Истанбул хотноо насанд хүрэгчдийн эмэгтэй боксчдын ДАШТ зохион байгуулагдана. Энэ удаагийн ДАШТ нь хэд хэдэн онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа ба 1991 онд анх удаа эмэгтэйчүүдийн ангиллаар зохион байгуулагдаж эхэлсэн ДАШТ нь 20 жилийнхээ ойтой золгож байна. Мөн түүнчлэн түүхэндээ анх удаа маш өндөр буюу нийт 2.4 сая ам.долларын шагналын сантайгаар зохион байгуулагдах гэж байна. 

Тодруулбал: Жин тус бүрийн алтан медаль хүртсэн тамирчин 100.000 ам.доллар, мөнгөн медаль 50.000 ам.доллар, хүрэл медаль хүртсэн хоёр тамирчин тус бүр 25.000 ам.долларын мөнгөн шагнал хүртэх юм. 

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр,С.Баттулга нарын удирдлага дор 48кг жинд Ж.Нямсүрэн, 50кг жинд Б.Мөнгөнсаран, 52 кг жинд Л.Алтанцэцэг, 54 кг жинд О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг жинд М.Намуун, 60 кг жинд Г.Бадмаараг, 63 кг жинд У.Шинэцэцэг, 70 кг жинд Э.Эрдэнэтуяа, 75 кг жинд Н.Ану нар өрсөлдөнө. Манай тамирчид олон улсын хамтарсан бэлтгэлээ ХБНГУ-д базааж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0