Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаа дахь түрүүгээ хүртлээ

Сурталчилгаа
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаа дахь түрүүгээ хүртлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 14 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

 

13 өдрийн дараах байдлаар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байсан Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга өчигдөр 12 даваа, нэг унаатайгаар араас нь нэхэж явсан Абиг давснаар сүүлийн өдрийн барилдааны үр дүнгээс үл хамааран түрүүлэх болзлоо хангалаа. Тэрээр Ёкозүна цол хүртээд хоёр башё дараалан түрүүлсэн нь сүүлийн 60 жил үзэгдээгүй амжилт юм. Сумо бөхийн түүхэн дэх монгол аваргуудаас Какүрюү М.Ананд аварга дээд зиндаанд зургаан удаа түрүүлсэн байдаг бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга түүнтэй зэрэгцэх амжилтыг үзүүлж буй нь энэ юм. Мөн түүнчлэн энэ жилийн хамгийн олон даваа авсан бөхөөр тодорч байна. 

Дөрвөн зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг танилцуулж байна.

Макүүчи

  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /14-0/
  • Ичиножо А.Ичинноров /5-9/
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн /5-9/
  • Хошорюү С.Бямбасүрэн /6-8/
  • Тамаваши Б.Мөнх-Оргил /9-5/
  • Чиёошома Г.Мөнхсайхан /8-6/

Жүрёо

  • Даишохо Ч.Шижирбаяр /7-7/
  • Миторюү Б.Төрболд /8-6/
  • Азүмарюү С.Тодбилэг /8-6/
  • Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /6-8/

Макүшита

  • Тамашохо Э.Энхманлай /5-2/
  • Оошёоүма П.Дэлгэрбаяр /4-2/
  • Хокүтэнкаи Г.Сүхбат /2-5/
  • Дэванорюү Т.Тэмүүлэн /5-1/
  • Сакигакэ Я.Баттүшиг /2-4/
  • Ёошояама Б.Анхбаяр /2-4/
  • Саданохикари Д.Наранцогт /2-4/

Санданмэ

  • Хокүтомарү Н.Чинзориг /4-3/
  • Араүма Б.Төртогтох /6-1/

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0