Сумо бөхөд дахин монгол аварга төрнө

Сурталчилгаа
Сумо бөхөд дахин монгол аварга төрнө

 

Башё эхлэхийн өмнөхөн Какүрюү М.Ананд аварга зодог тайлж, их аварга Хакухо М.Даваажаргал гэмтлийн улмаас башёг өнжсөнөөр түрүүлэхийн төлөөх өрсөлдөөн Озеки цолтнуудын дунд хүчтэй явагдлаа. Энэ башёд дөрвөн озеки цолтон хүч үзсэн ба хөл хорионы дэглэм зөрчсөн шалтгаанаар озеки Асанояама башёгийн дундаас барилдах эрхээ хасуулсан билээ

Харин өмнөх башёгийн түрүү бөх Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх бөхийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж байсан ба эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл тун сайн барилдаж дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлээ. Тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд гурван удаа түрүүлж буй энэ бөгөөд ирэх башёд Ёкозүна цолны болзолтойгоор барилдах нь тодорхой боллоо. 

Нацу башёгийн шийдвэрлэх өдрийн барилдаан тун сонирхолтой өрнөсөн ба башёг тэргүүлэгчид болох Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Озеки Такакейшо нар барилдан Озеки Такакейшо давж түрүү бөхийн төлөө дахин нэмэлт барилдаан хийхээр болсон юм. Нэмэлт барилдаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ урамтай сайхан барилдан давлаа. 

Нацу башёд 21 монгол бөх барилдаж дээд зиндаанд түрүү хүртсэнээс гадна Жонидан зиндаанд Сенхо Жигүүр нэг ч унаагүйгээр итгэл төгс тэргүүллээ. Нацу башёд хүч үзсэн монгол сумочдын үр дүн. 

 

Макүүчи зиндаа

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12:3
Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:9
Хошорюү С.Бямбасүрэн 7:8
Ичиножо А.Ичинноров 9:6
Тамаваши Б.Мөнх-Оргил 7:8
Чиёошома Г.Мөнхсайхан 8:7

Жүрёо зиндаа

Азүмарюү С.Тодбилэг 5:10
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6:9
Миторюү Б.Төрболд 9:6
Дайшохо Ч.Шижирбаяр 8:6

Макүшита зиндаа

Хокүтэнкай Г.Сүхбат 2:5
Хокүсэйхо Э.Даваанинж 6:1
Сакигакэ Я.Баттүшиг 1:6
Тамашохо Э.Энхманлай 3:4
Ёүшояама Б.Анхбаяр 4:3
Дэванорюү Т.Тэмүүлэн 6:1
Xокүтомарү Н.Чинзориг 3:4

Санданмэ зиндаа

Саданохикари Д.Наранцогт 5:2

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 6:1
Сэнхо Жигүүр 7:0


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0