🔴 LIVE: Сумо бөхийн нацу башё /12 дахь өдөр/

Сурталчилгаа
🔴 LIVE: Сумо бөхийн нацу башё /12 дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн 12 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.  

 

11 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байна. Харин түүний араас есөн даваа, хоёр унаатай Озеки Такакейшо, Эндо нар нэхэж байна. 11 дэх өдрийн барилдааны тойм бичлэг болон таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр /тавдугаар сарын 20-ны өдөр/ буюу башёгийн 12 дахь өдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /6-5/ - Маэгашира 15 Кайсей /5-6/
  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /6-5/ - Маэгашира 7 Такарафүжи /5-6/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /5-6/ - Маэгашира 7 Точиношин /3-8/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /3-8/ - Маэгашира 2 Тобизару /2-9/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /8-3/ - Озеки Такакейшо /9-2/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /10-1/ - Маэгашира 5 Оношо /6-5/

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр хүчирхэг өрсөлдөгч Оношотой барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь таван удаа таарч барилдахад Оношо дөрвөн удаад нь даваа байгаа юм. 

Харин Ичиножо А.Ичинноров өнөөдөр есөн даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлэгчдийн дэд байрт яваа Озеки Такакейшотой барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь 10 удаа Озеки Такакейшо долоод нь даваад байгаа юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0