Нацу башёгийн тав дахь өдрийн барилдаан тун үзүүштэй боллоо

Сурталчилгаа
Нацу башёгийн тав дахь өдрийн барилдаан тун үзүүштэй боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.  

Таван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас дөрвөн даваа, нэг унаатай найман бөх байгаагийн дотор Тамавашиа Б.Мөнх-Оргил байгаа юм. 

Өчигдөр /тавдугаар сарын 13-ны өдөр/ буюу башёгийн тав дахь өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /2-3/ - Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /4-1/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /3-2/ - Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /2-3/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /1-4/ - Озеки Такакейшо /4-1/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /5-0/ - Маэгашира 1 Вакатакакаге /3-2/

Манай бөхчүүд болох Чиёошома Г.Мөнхсайхан болон Тамаваши Б.Мөнх-Оргил нар гурав дахь удаагаа хоорондоо учраа таарч Тамаваши Б.Мөнх-Оргил гурав дахь удаагаа өрсөлдөгчөө давлаа. 

Ичиножо А.Ичинноров болон Хошорюү С.Бямбасүрэн нар тав дахь удаагаа учраа таарч Хошорюү С.Бямбасүрэн дөрөв дэх удаагаа давлаа.  

Башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн нэгээс босон барилдаж буй Вакатакакагегаар дав дахь даваагаа авлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-06-15
114
108
Хөл бөмбөг
English Premier League
2
0
2
1
0
2
3
1
2
4
2
0
5
0
1
0
3
0
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
5
2
3
1
3
1
1
0
2
1
2
1
0
2
2
3
2
4
Italian Serie A
5
1
0
2
1
4
1
1
2
0
2
2
1
1
UEFA Champions League
0
1