Казаны их дуулгад Израиль бөхчүүд одгүй байлаа

Сурталчилгаа
Казаны их дуулгад Израиль бөхчүүд одгүй байлаа

Жүдо бөхийн Казаны их дуулга тэмцээн гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

"Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлчийн их дуулга ангиллын энэхүү тэмцээнд 79 орны 407 жүдоч хүч үзэн өрсөлдлөө. 

  • Тэмцээний эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэг болон тус өдрийн тоймыг ЭНД дарж үзнэ үү. 
  • Тэмцээний хоёр дахь өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэг болон тус өдрийн тоймыг ЭНД дарж үзнэ үү.

ОХУ тэмцээн зохион байгуулагч эзэн орны давуу эрхийн дагуу жин тус бүрд дөрвөн тамирчин оролцуулах эрхийнхээ дагуу хамгийн олон тамирчин оролцуулж дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль буюу нийт 15 медаль хүртсэн амжилтаар медалийн чанараар тэргүүлсэн байна. Харин Япон улсаас дөрвөн тамирчин оролцуулж гурван алт, нэг хүрэл медаль хүртэн удаалсан байна. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг жинд залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Японы М.Санширо жиндээ шилдэг нь байж түрүүллээ. 

Казаны их дуулга тэмцээнд Израиль улсаас 11 тамирчин оролцож, дөрвөн жинг тэргүүлэн барилдсан ч нэг ч медаль хүртэж чадсангүй. Өчигдөр эрэгтэйчүүдийн -100кг жинг тэргүүлэн барилдсан Израилийн П.Петр мөн л хэсгээсээ шалгарч чадсангүй. Түүний жинд өсвөрийн дэлхийн аварга Нидерландын К.Симеон түрүүллээ. Энэ нь түүний их дуулга ангиллын тэмцээнээс хүртэж буй анхны алтан медаль нь боллоо. 

Эрэгтэйчүүдийн +100кг жинг тэргүүлэн барилдсан залуучуудын дэлхийн аварга ОХУ-ын Б.Тамерлан жиндээ шилдэг нь байж түрүүллээ. 

Жүдо бөх сонирхогчдыг зургаадугаар сарын 6-13-нд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдах ДАШТ хүлээж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-06-15
114
108
Хөл бөмбөг
English Premier League
2
0
2
1
0
2
3
1
2
4
2
0
5
0
1
0
3
0
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
5
2
3
1
3
1
1
0
2
1
2
1
0
2
2
3
2
4
Italian Serie A
5
1
0
2
1
4
1
1
2
0
2
2
1
1
UEFA Champions League
0
1