Манай эмэгтэй бөхчүүд олимпын дөрвөн эрх авлаа
Манай эмэгтэй бөхчүүд олимпын дөрвөн эрх авлаа

“Токио-2020” зуны олимпын эрхийн төлөөх чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдаж байна.

 

Өчигдөр /дөрөвдүгээр сарын 10/ буюу тэмцээний хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан явагдах манай улсаас таван жинд олимпын эрхийн төлөө барилдлаа. Эмэгтэйчүүдийн -68кг жинд МУГТ С.Батцэцэг эрхээ авсан байсан тул тус жинд манай улсаас оролцоогүй юм. Харин үлдсэн таван жинд хүч үзэж дөрвөн жинд олимпын эрхээ авлаа. Тодруулбал:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг Мөнгөн медаль /Олимпын эрх/ 
53 кг: Бат-Очирын Болортуяа Алтан медаль /Олимпын эрх/
57 кг: Болдсайханы Хонгорзул Алтан медаль /Олимпын эрх/
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд Хүрэл медаль 
76 кг: Очирбатын Бурмаа Мөнгөн медаль /Олимпын эрх/

Өчигдөр эмэгтэйчүүдийн -50кг жинд зодоглож манайхнаас хамгийн түрүүнд олимпын эрхээ авсан 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэгийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.

Тэрбээр эхлээд Энэтхэгийн Сеемаг 8-1 харьцаагаар илт илүүрхэн буулган авлаа. Улмаар БНСУ-ын Чёон Ми Раныг цэвэр яллаа. 

Олимпын эрх авах хариуцлагатай барилдаанд Узбекистаны Даулетбик Якшимуратоваг мөн цэвэр ялснаар сүүлийн барилдааны үр дүн хамааралгүйгээр олимпийн эрхээ авлаа.

Ц.Намуунцэцэг сүүлийн тойргийн барилдаанд дэлхийн хошой аварга Японы алдарт Юи Сүсакид ялагдан мөнгөн медаль хүртлээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-05-12
120
116
128
116
102
94
125
107
98
105
124
122
Хөл бөмбөг
English Premier League
0
0
0
0
Spanish Primera División
0
0
0
0
0
0
German Bundesliga
1
2
Italian Serie A
0
0
UEFA Champions League
2
0