Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд Озеки цол гардуулах ёслол боллоо

Сурталчилгаа
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд Озеки цол гардуулах ёслол боллоо

Мэргэжлийн сумо бөхийн Исэгэхама дэвжээний секиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрөгч хару башёд 12 давж түрүүлснээр Озеки цолоо эргүүлэн авах болзлыг бүрэн биелүүллээ. 

Тэрээр дээд зиндаанд гурав дахь удаагаа түрүүлж байгаагаас гадна гарамгай бөхийн шагналыг гурав дахь удаагаа хүртсэн юм. Өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2015 оны хару башёд секиваке цолтойгоор үзүүрлэн харин тавдугаар сард нь анхны түрүүгээ хүртэж озеки цолыг авч байлаа. Тэр цагаас хойш гэмтэл, бэртэл, өвчний улмаас доод зиндаа хүртэл бууж, тэсвэр тэвчээр заан эргэн дээд зиндаанд гарч ирээд зогсохгүй түүхэн түрүүгээ хүртэж байна.   

Тэгвэл дөнгөж сая /гуравдугаар сарын 31/ сумо бөхийн холбооны ээлжит бус хурлаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озеки цол олгох ёслол боллоо. Озеки цол гардуулах ёслолын дараа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өөрийн багшийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн ба Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: "Би маш их баяртай байна. Би өөрийн байх ёстой байрандаа эргэн ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байна. Надад урьд өмнө нь тохиолдож байгаагүй тэр зүйлийг мэдрэх хүсэл эрмэлзэл байгаа болохоор бэлтгэлээ улам их хийж, хичээх болноо" хэмээн хэлсэн байна. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Ts Ganbat

    Tani tesber tebcheer,,, setgeliin tenhee mongol hvnii zorig bvhniig yallaaa Tsaashdaa ulam ih amjilt gargaj mongoliinhoo (Domogt abarguudiinhaaa ) amjiltand hvrehiig erooe ,,,,,

  2. durguid ni hurgej bn

    hun chanar muutai ataarhuu mungu nii shunalaasaa bolood huniig tsusgui alaj ch medeh hushgui nuhur neg naiziigaa avargatai tsug amidralaar ni togloson hunii hog. demjeed suid bolood bgaa yum alga

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0