Дотоодын томоохон тэмцээнүүдийн хуваарь №1
Дотоодын томоохон тэмцээнүүдийн хуваарь №1

Сурталчилгаа
Дотоодын томоохон тэмцээнүүдийн хуваарь №1

 

Ойрын хугацаанд зохион байгуулагдах дотоодын томоохон тэмцээнүүдийн хуваарийг толилуулж байна.

Таеквондогийн гурван насны УАШТ зохион байгуулагдана

Манай улсын топ спортын төрөлд хүч түрэн орж ирж буй Таеквондогийн УАШТ 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Манай улсад таеквондогийн хоёр төрөл хөгжсөн байдаг ба бид энд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж олимпийн наадмын албан ёсны төрөл болох олимпийн таеквондогийн УАШТ-ийг онцолж байна. Цар тахлын улмаас хуваарийн дагуу зохион байгуулагдаж чадаагүйн улмаас залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын XXVIII удаагийн УАШТ-2020 тэмцээнийг гурван насны ангиллаар хамтад нь зохион байгуулахаар болжээ. Мөн түүнчлэн залуучууд, насанд хүрэгчдийн "3х3 багийн тулаан"-ы төрөл зохион байгуулагдах талаар "Монголын таеквондогийн холоо"ГҮТББ-аас мэдээллээ.

Шилдэг боксчдын тэмцээн

"Токио 2020" олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирдыг сонгон шалгаруулах зорилго бүхий "Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит шилдэг боксчдын тэмцээн" Эрдэнэт хотноо 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно

"Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998” Азийн наадмын мөнгө, “Пусан-2002” Азийн наадмын алтан медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн аравдугаар сарын 16-18-нд Спортын төв ордны “А” зааланд болно.
2009 оноос хойш тасралтгүй болсон энэхүү тэмцээн өмнө залуучуудын хөнгөн жингийн ангиллаар болдог байсан бол энэ удаа олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдаа бэлтгэх үүднээс насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулагдана.

 

Үргэлжлэл бий..

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0