Өнөө шөнө манай сагсчид дэлхийн чансааг тэргүүлэгчидтэй тулна

Сурталчилгаа
Өнөө шөнө манай сагсчид дэлхийн чансааг тэргүүлэгчидтэй тулна

 

Унгар улсын Дебрецен хотноо FIBA 3x3 сагсанбөмбөгийн гурван цуврал тэмцээн явагдаж байгаа ба өнөөдөр цувралын хоёр дахь тэмцээн буюу "Hungary 2020" тэмцээн албан ёсоор эхлэнэ.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг оролцож байгаа ба манай Улаанбаатар ММС Энержи баг В хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэх болсон Сербийн Нови Сад болон Чехийн Хумполек Бернард багуудтай оржээ. 

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Нови Сад багийн хувьд шинэчилсэн чансаагаар дэлхийн чансааг тэргүүлэх болсон бол Чехийн Хумполек Бернард баг 28-д эрэмбэлэгдэж байгаа юм. Харин Улаанбаатар ММС Энержи 13-т эрэмбэлэгдэж байна. 

Манай баг өнөө шөнө /Улаанбаатарын цагаар/ 00:00 цагаас Нови Садтай, 01:50 цагаас Хумполек Бернард багтай тус тус тоглох хуваарьтай байна. Манай сайт уламжлал ёсоор багийнхаа тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэхээс гадна тоглолтын дараа бичлэгээр хүргэх болно. 

"Hungary 2020" тэмцээний нийт шагналын сан нь 109 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 40.000 ам.долларын шагнал хүртэх юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Battsengel

    Saihan medee b.na.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0