Н.Төгсцогтын тулааныг манай сайт шууд дамжуулан үзүүлнэ

Сурталчилгаа
Н.Төгсцогтын тулааныг манай сайт шууд дамжуулан үзүүлнэ

 

 

Энэ бол мэргэжлийн боскын IBO холбооны аварга МУГТ Н.Төгсцогт дэлхийн хамгийн нэр хүндтэй холбоо болох WBC холбооны аваргын төлөөх тулаанаа 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Мистер” хочит Гари Рассельтай тулалдана. МУГТ Н.Төгсцогтын хувьд хамгийн сүүлд одоогоос яг жилийн өмнө Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдан ялалт байгуулсныхаа дараа WBC холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмшиж буй Гари Расселийг тулаанд дуудсан ч тэрээр манай тамирчинтай тулалдахаас хэдэнтээ татгалзаж байсан ч WBC холбооны зүгээс Гари Рассельд "үүрэг" болгосны дагуу ирэх сарын 8-ны өдөр тэд тулалдахаар болсон юм.  

Тулаан ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2020 оны хоёрдугаар сарын 8-нд /Улаанбаатарын цагаар хоёрдугаар сарын 9-ний өглөө/АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо явагдана. 

Манай тамирчны өрсөлдөгч Гари Рассел хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард Испанийн боксчин Кико Матинезтэй аваргын бүсээ хамгаалах тулаан хийж ялалт байгуулсан. Тэрээр 11 жилийн карьерийнхээ турш 31 тулаанд орж ганцхан удаа ялагдсан байдаг. Тэр нь зургаан жилийн өмнө Украины Васил Ломаченкотой тулалдсан тулаан байсан юм. Уг тулааны бичлэгийг толилуулж байна. 

Манай сайт МУГТ Н.Төгсцогтын тулааныг хоёрдугаар сарын 9-ний өглөө шууд дамжуулан үзүүлэх болно.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0