Дуучин Д.Болд аялан тоглолтын бичлэгээ нэгтгэн клипжүүлжээ

 

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд өнгөрсөн хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл Европын орнуудаар аялан тоглолт хийсэн билээ. тоглолтоо тус улсуудад амьдарч буй монголчууддаа толилуулсан.

Тэрбээр аялсан хот, аялан тоглолтын дундуур хийсэн хувийн бичлэгүүдээ нэгтгэн 12 дахь "BOLD'' цомогт багтсан "Бүхнээс ангид” дуугаа клип болгожээ. 

“Бүхнээс ангид” дууны үгийг яруу найрагч Д.Ган-Очир, аяыг дуучин маань өөрөө зохиосноос гадна уг клипний гол дүрд түүний эхнэр тоглосон байна. .

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.