Нидерланд даяар яаралтай тусламжийн дугаарууд сүлжээнээс гарчээ

 

Нидерландын үндэсний харилцаа холбооны Royal KPN компанийн үйл ажиллагаа тасалдсанаас улс орон даяар яаралтай түргэн тусламжийн дугаарууд дөрвөн цагийн турш ажиллаагүй байна. Яаралтай түргэн тусламжийн дугааруудаас гадна тус компанийн сүлжээтэй холбогддог бусад үүрэн телефоны сүлжээ саатжээ.

KPN компаниас сүлжээ тасарсан шалтгааныг хараахан тодруулаагүй боловч гадны нөлөөтэй хакердуулсан гэх шинж тэмдэг илрээгүй гэжээ.

Гар утаснуудаас гадна газар доорх шилэн кабелийн сүлжээ мөн тасалдсан байна. Харилцаа холбооны сүлжээ тасалдсан үед нөөц холболтыг ашигладаг ч энэ удаад яаралтай үед ашиглах сүлжээ ч мөн унтарсан байсан гэж компанийн зүгээс мэдэгджээ.

. Нидерландын түүхэнд ойрын жилүүдэд харилцаа холбооны шугам өргөн хүрээг хамарч саатсан тохиолдол гараагүй ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.