Энэтхэг: Асар нурж 14 мөргөлч амиа алджээ

 

Энэтхэгийн Ражастан мужид ням гарагт шашны үйл ажиллагаа зохион байгуулж байсан аварга том асар нурж дотор нь байсан 14 мөргөлч амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Цаг агаар муу хүчтэй салхи, ширүүн бороо асгарснаас асар нурсан гэж мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн зарим нь цахилгааны утсанд тогонд цохиулж, зарим нь барилгын нурсан хэсэгт дарагджээ.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр майхан нурах үед дотор нь 300 орчим мөргөлч цугласан байжээ.

 

 107511057 hi054844270

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.