1600 морины хүчин чадалтай аварга том хоёр белазийг Эрдэнэт үйлдвэрт угсарч байна

 

Уншигч таны харж байгаа энэ белазийг Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд  угсарч байна.

Тус цехийн Засварын хэсгийнхэн өөрөө буулгагч хүнд даацын автомашинуудын угсралтын ажлыг хийж байгаа аж.

Одоогоор нийт 130 тонны даацтай 88 дахь Белаз авто машиныг угсарч байгаа бөгөөд Белазууд КТА-50 хөдөлгүүртэй, 1600 морины хүчин чадалтай уулын тээврийн зориулалтай юм.

“Белазууд каменз хөдөлгүүртэй тул засварын цаг багасаж ажлын бүтээмж нэмэгдэнэ. Уулын тээврийн нөхцөлд зохицсон стандарт бүхий хүнд даацын Белазыг угсрах хугацаа урт байсан. Гэвч үйлдвэрийн Авто тээврийн цехийн Засварын хэсгийн хамт олон хугацаанаас нь өмнө угсарч дуусгахаар ажиллаж байна” хэмээн албаны хүн мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.