Камбож: Долоон давхар барилга нурж ажилчид амь эрсдэв

 

Камбож улсад долоон давхар барилга нурж багадаа долоон хүн амиа алдсан ба бусад иргэд сураггүй алга болжээ.

Сиануквиллд баригдаж байсан барилгыг Хятадын компани хариуцаж байжээ. Барилгын ажил бүрэн дуусаагүй байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээлэв. Камбож улсын далайн эргийн хотуудад Хятадын хөрөнгө оруулалттайгаар тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газар, казино ихээр барих болжээ.

 

 107497370 mediaitem107497369

 

Барилгын ажлыг удирдан явуулж байсан даамал болоод гэрээ байгуулсан Камбожийн иргэн баригдсан байна.

Амиа алдсан хүмүүсийн гурав нь Камбожийн иргэд, хоёр нь Хятадаас ирсэн ажилчид, нэг орчуулагч байгаа юм. Олон хүн сураггүй байгаа тул тэднийг хайж олох аврах ажил үргэлжилж байна. Барилга нурах үед 50 орчим хүн дотор нь байсан гэж үзжээ.

 

 107497364 mediaitem107497343

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.