Улаанбаатар хотод нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна

 

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг хүргэлээ. Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг хамтран тооцсон байна. 

ҮСХ болон Дэлхийн банкны хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнгээр Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурчээ.

Хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг.

64432081 2070501636409602 8392256286955143168 n

Хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-аас 2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. .

Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна.

64498245 2070509383075494 6916283487125241856 o

Бүс нутгийн хувьд авч үзэхэд Зүүн бүсэд ядуурал 6.6 пунктээр, Баруун бүсэд 4.3 пунктээр, Хангайн бүсэд 2.7 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгдсэн байна.

Ядуурлын түвшинг аймгаар харвал хамгийн өндөр нь . Ядуурлын түвшин Говь-Алтай аймагт 45.1 хувь, Дорнод аймагт 42.5 хувь, Ховд аймагт 40.9 хувь байна. Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байна. Ядуу хүн амын тоогоор авч үзвэл, ядуу хүн амын ихэнх нь буюу 378.2 мянган хүн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ядуу хүн амын тоогоороо удаалж буй Өвөрхангай аймгаас (40.9 мянган ядуу хүн) бараг 10 дахин их байна. Говьсүмбэр аймагт ядуурлын түвшин хамгийн өндөр байгаа хэдий ч цөөн хүн амтай учраас 8.2 мянган хүн ядуу амьдарч байна.

64576785 2070509393075493 2374256009968353280 o

64788682 2070501709742928 292803189177057280 n

Нэг хүнд ногдох сарын дундаж хэрэглээ 2018 онд 279’912 төгрөг болсон нь 2016 оны үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг хүнд сард ногдох бодит хэрэглээ болох 269’328 төгрөгөөс 3.9 хувиар өссөн байна. .

Энэхүү тооцоог хийхдээ 2018 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн тул тухайн хугацааны амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 2019 оны эхнээс гарсан өөрчлөлтийг тусгаагүй болохыг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.

64517057 2070501793076253 7279783736370003968 n

65315906 2070501753076257 1827623376038920192 n

64634030 2070501706409595 5697548957396238336 n1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.