Авто плазагийн зүүн тал, Хайлаастын авто замыг түр хугацаанд хаана
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас энэ сарын 22-ноос Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хоёр зам хааж байгаа талаар мэдээллээ.
Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Авто плазагийн зүүн тал, 11-р хорооллын 1-р байрны баруун талын авто замыг түр хаана

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Авто плазагийн зүүн тал, 11-р хорооллын 1-р байрны баруун талын авто замыг энэ зургаадугаар сарын 22-23-ны өдрийн хооронд түр хааж, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 ОНӨААТҮГ нь гадна дулааны шугам засварын ажил хийж гүйцэтгэх гэж байгаа тул тус замаар зорчих иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хааж байна

Авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг "НАБСАН” ХХК зургаадугаар сарын 22-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх гэж байгаа тул тус замаар зорчих иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.