Богочийн рашаанд хивсээ угааж, шидтэй гэгддэг чулуун дээр нь хатаажээ

 

Ховд аймгийн Жаргалант суманд байх Богочийн рашаан нь алив хордлогийг тайлдаг, элэг ходоодонд сайн хэмээн ховдчууд эртнээс шүтэн хэрэглэсээр иржээ.

Рашааны толгой талд улаан богоч дээр нэгэн шидтэй чулуу бий. Энэ чулууг гаднаас нь харахад арзайж барзайсан нэлээд том хэмжээтэй овгор товгор бөөрөнхий хэлбэртэй чулуу байдаг. Гар нүүрэн дээр үү буюу ургацаг гарсан хүмүүс үүгээ хүргэн зүлгэвэл тэр нь дороо алга болдог гэдэг.

Гэтэл уг рашааны усанд хивсээ угааж, шидтэй гэгддэг чулуун дээр нь хивсээ тохон хатааж буй эмэгтэйн зураг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.

Тэрбээр шаардлага тавьсан нутгийн иргэдэд уурлаж, өөдөөс нь хэл ам хийжээ.

64789505 2249134995199722 2410727777029324800 n64944717 2249134931866395 4686885978042793984 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.