ВИДЕО: Нийтийн хоолны газруудыг шалгахад 3549 зөрчил илэрчээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг газруудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтынхаа дүнгийн хурлыг өнөөдөр хийлээ. Мэргэжлийн хяналтын улсын 40 байцаагчийн бүрэлдэхүүнтэй баг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, паб, нийтийн хоолны 315 газарт хяналт шалгалт хийхэд 3549 зөрчил илэрчээ.
Шалгалтын явцад ноцтой зөрчил гаргасан 13 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэж, 4 аж ахуйн нэгжийг 8 сая төгрөгөөр, 9 иргэнийг 3.1 сая төгрөгөөр тус тус торгож, 133 аж ахуйн нэгж иргэнд, 466 зүйл заалт бүхий хугацаатай албан даалгавар өгч зөрчлийг арилгуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.