Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангасан Хүртээмжийн тухай хууль батлагдана

 

Манай улсад өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хот байгуулалт, дэд бүтэц, орц гарц, гудамж талбай цаашлаад стандартад нийцсэн налуу шаттай барилга цөөхөн байдаг.

IMG 9589 livetv

Тэгвэл уг асуудлыг хуулийн дагуу шийдэхээр Барилга хот байгуулалтын яамнаас Хүртээмжийн тухай хуулийг боловсруулан ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “. Тусгайлсан хуульгүй учир стандарт, нормын хэрэгжилт хангалтгүй бөгөөд Хүртээмжийн тухай хуулийн төслийг бэлтгэх шатандаа орсон. Намрын чуулганаар Хүртээмжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна” гэлээ.

Уг хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх стандартын бус дэд бүтцээс болж “хязгаарлагдахгүй” байх боломж бүрдэж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.