Рассел Кроу халамцуу байхдаа Леонардо ДиКаприогоос динозаврын толгой худалдаж авчээ

 

Чинээлэг одод мөнгөө юунд үрдэг бол? Холливудын од нэрт жүжигчин Рассел Кроу Ховард Стерний SiriusXM Satellite шоунд орж олон жилийн өмнө халамцуу байхдаа мэргэжил нэгт нөхөр Леонардо ДиКаприогоос динозаврын толгой худалдаж авч байснаа ярьжээ.

Тэд ДиКаприогийн гэрт хөгжилдөж багагүй согтсон байсан гэнэ. Гэрийн эзэн урьсан зочиндоо хандаж динозаврын толгойгоо зарах гэж байгаа тухай яриа дэлгэжээ. Рассел хүүхдүүддээ зориулж динозаврын толгойг худалдаж авахыг хүсэхэд Дикаприо анх худалдаж авсан үнэ буюу 35,000 ам.долларыг санал болгосон байна.

Тэрээр худалдаж авсан динозаврын толгойгоо 2018 онд Сотебайс дуудлага худалдаагаар заржээ.

 

5d0a9ba01bc05

 

2008 оны үед Расселын халамцуудаа худалдаж авсан динозаврын толгой 65 сая жилийн өмнө амьдарч байсан ховор төрлийн аварга биетийн олдвор байсан тул одоогоор үнэ нь хоёр дахин өссөн гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.