Зуслангийн болон шөнийн автобус явж эхэллээ

 

Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургаадугаар сарын 15-ны өдрөөс гурван чиглэлд явуулж эхэлжээ.

12e5d4 Untitled5 20190618035016 x974

a64c7e Untitled3 20190618035009 x974

da8b5a Untitled2 20190618035005 x974

  1. “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд
  2. “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд
  3. “Тэнгис” кино театрын зогсоолоос,  “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн  автобус хоёр  цаг тутамд мөн “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00-22.00 цаг хүртэл үйлчилж байна.

Шөнийн автобус явж байна

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлт хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна.

7ee037 Untitled7 20190618035025 x974

18932a Untitled8 20190618035029 x974

d45699 Untitled6 20190618035021 x974

Үүнд: .

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.