Амь эрсэдсэн оролдлого хийсэн илбэчний цогцсыг олжээ

 

Энэтхэгийн илбэчин 42 настай Чанчал Лахири алдарт илбэчин Харри Хоудинийн усан доорх амь эрсэдсэн үзүүлбэрийг үзүүлэхээр өөрийгөө гинжээр бэхэлж цоожлон Хугли гол руу үсэрчээ. Түүний

The Guardian сонинд нийтэлснээр голын усанд орж сураггүй алга болсон Мандраке тайзны нэртэй илбэчний цогцсыг олжээ. Колката голд үзүүлбэр эхлүүлсэн газраас км-ын зайд илбэчний бие цогцос хүлээтэй хэвээр олдсон байна.

Илбийн үзүүлбэр бүтэлгүйтэж илбэчнийг таалал төгссөн явдалд Энэтхэгийн илбийн түүх судлаачид болон илбэчдийн холбооны зүгээс гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Мандраке бол шилдэг уран бүтээлчдийн нэг ба Энэтхэг улсын илбийн холбоонд хүнд гарз тохиолоо гэжээ.

 

 107403400 7fd09d46 208c 4b6f a019 ccd13a7799341

 

Илбэчин гар хөлөө гинжээр уяж холбон зургаан ширхэг цоожоор бэхэлж ус руу орж бэхэлгээ саадыг мулталж гарч ирэн үзэгчдийг алмайруулах ёстой байсан юм. Эрсдэлтэй үзүүлбэрийн өмнө тэрээр “хэрэв би амжилттай хийж чадвал ид шид болно. Харин чадахгүй бол осолдоно” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.