АНУ: Төгсөлтийн үдэшлэг дээр гал нээж хүний амь бүрэлгэжээ

 

Филадельфиа мужид өнгөрсөн шөнө болсон төгсөлтийн үдэшлэг дээр гал нээж нэг хүний амийг бүрэлгэж, долоон хүнийг шархдуулсан этгээд хэргийн газраас зугтжээ.

Цагдаагийн комиссар Ричард Россын хэлснээр үдэшлэг дээр 60 орчим хүн байжээ. Хохирогчдын дөрөв нь 15-17 настай өсвөр насны хүүхдүүд байсан тухай мэдээлэв.

Амиа алдсан хохирогч болон бусад шархадсан иргэд насанд хүрсэн байсныг Ричард Росс мэдэгдсэн юм. Уг хэрэгт хэдэн хүн холбоотой болон гэмт этгээд чухам ямар сэдлээр гал нээсэн нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.